Шууд Chart

"Насны хишиг" авч байсан ахмадууд шинээр хүсэлт гаргах шаардлагагүй

2024-01-20 10:33:37

"Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хүлээн авч байна. Тодруулбал, 1958 оны долоодугаар сарын 16-наас 1959 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хооронд төрсөн ахмад настнууд 2024 оны хоёрдугаар сарын 9-нөөс өмнө "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ Ehalamj.mn сайтаар болон хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан гаргана. 

"Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах иргэн иргэний үнэмлэхээ авч очихоос гадна өөрийн нэр дээр ашигладаг дансны дугаараа мэдэж байх шаардлагатай.

Бүртгэл хийлгэхдээ заавал өөрийн биеэр очих шаардлагагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хүний иргэний үнэмлэхийг авч очиж "Насны хишиг" авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм байна. Мөн "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах иргэний дансны дугаарыг мэдэж байх хэрэгтэй.    

Өмнө нь "Насны хишиг" авч байсан ахмадууд шинээр хүсэлт гаргах шаардлагагүй аж. 


"Насны хишиг" авч байсан ахмадууд шинээр хүсэлт гаргах шаардлагагүй  
Үзсэн: 13068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-26 18:23
Nasnii hishgee yaaj shalgah we
Зочин [127.0.0.xxx] 2024-01-26 18:18
2024 оны насны хишигийг хэзээ олгох юм бн
Зочин [127.0.0.xxx] 2024-01-22 23:46
Ta nar 55 60 gej tetgebert gargaj baij nasni hishig yagaad 65 ehlej uguud bgaa yum
Зочин [127.0.0.xxx] 2024-01-22 19:29
Бодоод 65хүрч байна хөгжлийн бэрхшээлтэй насны хишиг авчбайгааггүй хөгжлийн бэрхшээлтэй хүн насны хишиг авч болох уу
Зочин [127.0.0.xxx] 2024-01-22 18:58
60 настай яагаад өгдөггүй юм боловоо насны хишиг авч чадахгүй чадарч байна ш дээ уг нь инфляц унасан тохиолдолд мөнгөн дүнгээ нэмэх юмсан
Зочин [127.0.0.xxx] 2024-01-22 17:46
Энэ хишиг ээ хэзээ өгөх гээд байгаа юм бол доо
Зочин [127.0.0.xxx] 2024-01-22 12:06
10 сарын 05нд төрсөн 1959
Зочин [127.0.0.xxx] 2024-01-22 10:41
65 аас дээш бол бүх ахмадууд хүсэлт гаргах уу?
Hi [127.0.0.xxx] 2024-01-20 20:36
Насны хишиг авах нас болоогүй байгаад Баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2024-01-20 16:04
60 настангуудад хамаардаггүй юм уу? ямар гээч ялгаварлал вэ?новшийн төр л гэж энэ байхдаа.
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 18:40
Насаа болохоор авна шүүдээ.Эрүүл саруул л бол болнодоо.Дандаа төр засагаа муулж бг муу амтай хүмүүс байх юм.Хүний төлөө амьдарч байгаа бишдээ
Зочин [127.0.0.xxx] 2024-01-20 19:37
60 настан авдаг л шүү дээ
Ter [127.0.0.xxx] 2024-01-21 14:53
Avdagshdee,,,, taniih sar n hureegui yum n aigaa biz,
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 08:46
60 настай бол хамрагдахгүй юм байна
Зочин [127.0.0.xxx] 2024-01-20 12:55
Hiden Nas hvreed nasnii hishig awdag ym be zawal tetgwert Orson baih ymu
Зочин [127.0.0.xxx] 2024-01-21 08:49
Мэдээж тэтгэврийн насны 65 насаа хүрсэн буюу 1958 оны 01 сарын 12 өдөр буюу үүнээс өмнө төрсөн байх ёстой юм бна

Бидэнтэй нэгдээрэй