Шууд Chart

Хонконг чиглэлийн ОМ297 дугаарт нислэгийн хуваарьт цагийг хойшлуулжээ

2024-01-20 13:42:14

Нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу агаарын хөлөгт хуваарьт бус техник үйлчилгээ хийх шаардлага үүссэн тул 2024 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн Хонконг чиглэлийн ОМ297 дугаарт нислэгийн хуваарьт цагийг 14:00 болгон хойшлууллаа.
 
Хонконгоос цааш дамжин нисэх транзит зорчигчдын дамжих нислэгийг зохицуулан ажиллаж байна.
 
ОМ297 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
 
Улаанбаатар-Хонконг чиглэлийн ОМ297 дугаарт аялал 14:00 цагаас Чингис Хаан ОУНБ-аас хөөрч Хонконгд 18:40 цагт бууна.
 
Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ298 дугаарт аялал 19:40 цагаас Хонконгоос хөөрч Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 21-ний 00:20 цагт буухаар төлөвлөж байна гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ. 

Хонконг чиглэлийн ОМ297 дугаарт нислэгийн хуваарьт цагийг хойшлуулжээ   
Үзсэн: 1310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-20 16:39
Цаашаа дамжих гэж тасалбар авсан хүмүүс өнгөрлөө яана вэ

Бидэнтэй нэгдээрэй