
"Канвон-2024" залуучуудын өвлийн олимпод оролцож буй Монголын тамирчдын тэмцээн уралдаан биатлоны төрлөөр эхэллээ.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 10 км-ийн уралдаан Alpensia Biathlon Centre-т явагдаж, 37 орны 99 тамирчин онч, хурдаа сорилоо.
Уралдаанд Чехийн И.Плехакова 37:03.4 минутын амжилтаар түрүүлж, Германы М.Кеудел (+1:09.7), Италийн К.Мариотти (+1:19.6) нар мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
Энэ төрөлд Монголын гурван тамирчин өрсөлдлөө.
Улсын аваргын алт, мөнгөн медальт Х.Эрдэнэтунгалаг тэргүүлэгчээс 15:11 минут хоцрон 86-р байр эзэлсэн бол Д.Нямсүрэн 90 (+18:17), О.Оюуцолмон 94-р байр (+23:30) тус тус эзэлсэн юм.
Эх сурвалж: МҮОХ
Биатлончид Монголын багийн салхийг хагалан уралдав | ||
Үзсэн: 5468 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.