Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-21-ний хооронд нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 3 хүн нас барж, 4 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 57 нь гал түймэр, 35 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
Эх сурвалж: ОБЕГ
| ОБЕГ: Нийт 94 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ | ||
| Үзсэн: 742 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.