Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-08-19 11:08:26

Уншигч та бүхэндээ наймдугаар сарын 19ий өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

 “Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Хувийн цэцэрлэгүүдийн сарын төлбөр дунджаар 120-450 мянган төгрөг байна”, “С.Дэмбэрэл: Одоо Их хурал, Засгийн газар, Төв банк онцгой дэглэмээр ажиллах хэрэгтэй”, “Айлын газар залилсан гэх Д.Дондогт 10 жил өглөө, Алтан тэвшийн хонхорыг луйвардсан авлигачдад хэдэн жил өгөх вэ?” гарчиг бүхий сурвалжлага, ярилцлага, нийтлэлийг уншиж болно.

“Өнөөдөр”  сонины энэ өдрийн дугаарын “Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд хөршүүдийн тусламж хэрэгтэй”, “Төв аймагт ШТС-ын ажилтныг хөнөөсөн хэрэг дахин гарлаа”, “Сэтгэлд үлдсэн намар”, “Бүх бурууг эмийн санчид тохоод өнгөрөх үү” зэрэг мэдээ, нийтлэлийг онцлож байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Их өр: Хэн, юу хийсэн бэ?”, “Ногоон намаас Си Зиньпинд асуулга тавина”, “Ж.Занаа: УИХ-д суудалгүй намууд аль нэг намыг дэмжихгүй”, “О.Байгаль: Би чанарыг эрхэмлэдэг”, “Кристина Агилера дахин ээж болжээ” зэрэг мэдээ, мэдээллийг уншаарай.

“Монголын үнэн” сонинд “Дорнод, Сүхбаатар чиглэлийн замын ажил удаашралтай байна”, “Эдийн засгийн хямрал иргэдийн амьдралд ингэж нөлөөлж байна”, “100 саяар гал тахисан уу, 100 саяыг аваад гал тавьсан уу”, “Б.Магсаржав: Сайн талын дүр надад тохирохгүй”, “Улс төргүй зуны амралт” зэрэг мэдээ, мэдээлэл, ярилцлагыг нийтлэжээ.  

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Н.Гантөмөр: Иргэд нэг тасалбараар хэдэн ч автобус дамжсан мөнгө төлөхгүй”, “Ч.Сарантуяа: Энэ сарын 22-ноос нийт нутгаар сэрүүснэ”, ““Төгөлдөр хуурчид” шинэ хөгжимтэй болно”, “Алт ба хямрал”, “Хамгийн хямд бассейн сард 80 мянган төгрөгийн үнэтэй”, “Д.Баатар: Нисгэгч гэдэг хүн болгоны эзэмшдэггүй ховор мэргэжил” зэрэг, мэдээ, ярилцлагыг уншиж болно.  

 “Улс төрийн тойм” сонинд “Барууныхны хориг В.Путины рейтингийг өсгөж байна”, “Ж.Батзандан: Шинэ Засгийн газар байгуулвал илүү сайн ажиллана гэдэгт итгэдэг”, ““Эзэн -100” ямар үр дүн авчирсан бэ” зэрэг мэдээ, мэдээлэл нийтлэгджээ.

 “Монголын мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Мөнхийн хөршийн тухай төөрөгдлийг залруулъя”, “Зуны сарыг зургаа гэж бодсон уу”, “О.Янжинлхам, Г.Нандинзаяа нар улсын дээд амжилтыг шинэчиллээ” зэрэг мэдээ, мэдээллийг уншаарай.  

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй