Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай боллоо.
Шуурхай хуралдааны эхэнд яамны газар хэлтсүүд, харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагууд 2024 онд хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулж, тулгамдаж буй асуудлуудынхаа хүрээнд мэдээлэл тавилаа.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн яаралтай шийдвэрлэх асуудлууд, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.
1.“Барилгын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлыг эрчимжүүлэх, УИХ-ын чуулганы завсарлагааны үед эцэслэн өргөн барихад бэлтгэх,
2. Монголд үйлдвэрлэх боломжтой барилгын материалын жагсаалтыг гаргаж танилцуулах,
3.МСС-ийн гүйцэтгэж байгаа ажилтай холбоотойгоор 70 аж ахуйн нэгжүүдийг урьдчилан цэвэрлэх байгууламж барих мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах,
4.Япон Улсын газар, дэд бүтэц, замын яамтай байгуулсан санамж бичгийг шинэчлэх, санамж бичигт Хөшигийн Хөндий болон Шинэ Хархорум хотын асуудлыг тусгах,
5. ЖАЙКА ОУ-ын байгууллагатай хамтран Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулахад хамтран ажиллах талаар Сангийн яаманд албан бичиг хүргүүлэх,
6. “Сэлбэ сэргэлт” төслийн төсөвт өртөгт магадлал хийх асуудлыг шийдвэрлэх,
7. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд автозам, нийтийн тээвэр, дэд төвүүдийн төлөвлөлтүүдийн уялдааг нягталж тусгах, Дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг хуралдуулж, гадны зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, ЗГ-т танилцуулах бэлтгэлийг хангах,
8. ЗГҮАХ-т туссан, хүндрэлтэй болон хэрэгжих боломжгүй арга хэмжээний жагсаалт танилцуулахыг үүрэг болголоо гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.


| Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай боллоо | ||
| Үзсэн: 792 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.