
БНМАУ-ын начин, Чөлөөт бөхийн спортын мастер Бат-Очирын Хүрэлбаатар агсаны гэрэлт хөшөө 2024 оны 01-р сарын 21-ний өдөр төрөлх Хашаат сумандаа сүндэрлэн бослоо. Уг хөшөөг Б.Хүрэлбаатар агсны үр хүүхдүүд болон ахан дүүс залуу үедээ сурталчлан таниулж үнэт өв болгон үлдээх мөн хүүхэд залуусыг үндэсний бөхөөр хичээллэж сонирхолтой болгох, нутгийн өв болгон үлдээх зорилгоор энэхүү бүтээлийг санаачилан зохион байгуулжээ.
Улсын начин Б.Хүрэлбаатар нь:
- 1978 онд "Улсын шандас"
- 1979 оны 1 р сард "Буур" Н.Жамьян аваргын нэрэмжит барилдаанд "Аймгийн начин" цол
- 1979 оны 4 р сард болсон МБАТ-ний спартикиадад 2-р байр эзэлж "Аймгийн заан" цол
- 1982 онд Архангай аймгийн баяр наадамд түрүүлж "Аймгийн арслан" цол
- 1986 онд Ардын хувьсгалын 65 жилийн ойн Улсын баяр наадамд 5 давж "БНМАУ-ын начин" цол
- 1989 оны улсын баяр наадамд 4 давсан
- 1990 онд Хэрлэнгийн хөдөө аралд болсон МНТ-ны 750 жилийн ойн баяр наадамд 4 давсан
Аймаг, сумын болон заал танхим, тэмдэглэлт ойн баяр наадмуудад түрүүлж үзүүрлэн наадамчин олноо баясгаж байлаа.
1980-1990 -ээд оны эхэн хүртэл ид барилдаж байх үедээ төрөлх Хашаат сумынхаа төдийгүй Арын сайхан хангай нутгийнхаа нэрийг улс даяар цуурайтуулж "Архангайн өмсдөг Хүрэлбаатар" нэрээр олон түмэндээ танигдаж нэршсэн бөх байлаа.
Тэрээр уран хурц барилдаанаараа бөхөө дээдэлдэг ард олноо баясган цэнгүүлж хайр хүндэтгэлийг хүлээж явсан төдийгүй залуу хойч үеэ үлгэрлэн дагуулж Арын сайхан хангай нутгаасаа Аварга, арслан, гарьд, заан, харцага, начин олноор төрөн гарах замыг зассан "Булган" сүүлтэй начин билээ.
ХҮРЭЛБААТАР НАЧНЫ НЭРЭМЖИТ БАРИЛДААНД: 32 бөх барилдаж Архангай аймгийн Хашаат сумын харьяат Алдар спорт хороо, Залуу ноёд компаний бөх Улсын харцага С.Сүхбат түрүүлж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат Бөхбилэгт дэвжээ Хатант интернейшнел компаний бөх Аймгийн арслан Э.Мөнхжаргал үзүүрлэн, шөвгийн 4-т Хашаат сумын харьяат Аймгийн арслан Б. Мөнх- Эрдэнэ Архангай аймгийн Чулуут сумын харьат Аймгийн арслан Чинбат нар үлджээ.
.
Монгол Улсын начин Б.Хүрэлбаатар агсны гэрэлт хөшөө төрөлх нутагтаа сүндэрлэлээ | ||
Үзсэн: 7936 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.