Шууд Chart

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг баг тамирчидтай уулзаж, амжилт хүслээ

2024-01-23 16:20:45

Монгол Улсаа төлөөлөн "Канвон 2024" залуучуудын Олимпын наадамд өсвөр, залуу 12 тамирчин биатлон, гүйлтийн цана болон уулын цанын төрөлд хурд хүчээ сорьж буй билээ.
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр тамирчдын хотхонд хүрэлцэн ирж манай тамирчдын бэлтгэл сургуулилт, олон орны тамирчидтай хамт амьдарч буй хотхоны нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага хэр байгаа талаар тамирчидтай санал солилцож, дэмжлэг үзүүлэв.
 
Тамирчдыг бэлтгэл сургуулилтаа сайтар базааж, тэмцээн уралдаандаа амжилттай оролцохын зэрэгцээ спорт олимпизмын хөдөлгөөнийг дэлгэрүүлэх үйлсэд цаашид МҮОХ-той хамтран ажиллахыг хүсэж, "Харбин 2025" Азийн өвлийн наадам, "Милан Кортина 2026" өвлийн Олимпын наадамд залуу тамирчид бүгд оролцох боломжтой, үүд хаалга нээлттэй байгааг хэлэв.
 
Мөн ОУОХ-ны бодлого чиглэл, тамирчдын эрүүл мэнд, боловсрол, бизнест дэмжлэг үзүүлэх Тамирчин 365 хөтөлбөр болон Тамирчдын комиссын үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэлээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

 


ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг баг тамирчидтай уулзаж, амжилт хүслээ  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй