
"Канвон-2024" олимпын зургаа дахь өдөр уулын цанын эрэгтэйчүүдийн жиант слаломын төрөл явагдаж, медальтнууд тодорлоо. Энэ төрөлд 59 ҮОХ-ны 79 тамирчин хоёр гарааны нийлбэр дүнгээр аваргаа тодруулсан юм.
Дүн гарахад Францын Н.Хоут-Маршан 1:34.7 минутын амжилтаар түрүүлэв. Тэрбээр эхний гарааны дараа хоёрт явж байсан ч удаах гараагаа чамбай хийн хамгийн хурдан цагийг үзүүлснээр аваргалсан.
Мөнгө, хүрэл медалийг Их Британийн З.Кэррик-Смит (1:35.30), Австрийн Ф.Неумайер (1:35.37) нар хүртлээ.
Энэ төрөлд өрсөлдсөн манай тамирчин М.Манлайжав хоёр гараагаа амжилттай дуусгаж, 2:06.95 минутын үзүүлэлтээр 48-р байрт бичигдлээ гэж МҮОХ-оос мэдээллээ.
Канвон-2024: М.Манлайжав уралдаанаа амжилттай дуусгаж, 48-д оров | ||
Үзсэн: 6392 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.