Шууд Chart

Нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрлаж байна

2024-01-24 15:47:13

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрлаж байна.

Тодруулбал, Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 1, Багануур дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1 байна.

Мөн төрийн өмчийн бус 9 сургуулиас 200 метрээс дотогш зайд 9 шатахуун түгээх цэг байрлаж байгааг Онцгой комиссын хуралд танилцууллаа.

"Газ болон шатахуун түгээх цэгт газар олголт хийдэг төрийн байгууллага нь ч тэр, энэ чиглэлийн бизнес эрхэлдэг байгууллагууд ч тэр хүүхдэд ээлтэй шийдвэр гаргадаг, хаана юу барихаа төлөвлөдөг, эрсдэлээ хардаг баймаар байна шүү. Холбогдох яамдад өнгөрсөн хавар албан бичгээр хандсан. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлж, сургууль, цэцэрлэгийн бүсэд хэт ойртсон газ болон шатахуун түгээх станцуудыг буулгах тал дээр тууштай шахаж, асуудлыг байнга тавьж ажиллана" гэж УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. 


Нийслэлийн 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрлаж байна  
Үзсэн: 2305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-25 15:58
34 сургуулийн урд орон сууцтай зэрэгцээд ШТС байна холдуулаач
Зочин [127.0.0.xxx] 2024-01-24 17:19
31-р сургуульд заримдаа бензин маш ихээр үнэртдэг, хүүхэд толгой өвдөөд гэж ирэх тохиолдол олон гардаг. Энэ тухай лайвчин Мөнх-Эрдэнэ очиж лайв хийсэн боловч хэн ч тоогоогүй. Дэлбэрэх нь мэдээж аюултай, бас дэлбэрэхээс гадна, байнгын энэ үнэр нь хүүхдүүдийн эрүүл мэндэд хортой тухай ердөө бодоцгоохгүй юм.
Зочин [127.0.0.xxx] 2024-01-24 16:24
шатахуун түгээх станцууд нарны зам энтэр гээд байшингүй газар байсан чинь байшингууд өөрсдөө ШТС хажуугаар баригдсан юм бишүү

Бидэнтэй нэгдээрэй