Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар танилцуулах арга хэмжээг ажил олгогчдын төлөөлөл, мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулж байна.
2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар танилцуулах, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гишүүн байгууллагуудад сургалт, мэдээлэл хийлээ.
Тус сургалтад Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гишүүн байгууллагуудын төлөөлөл 100 гаруй байгууллагын удирдлага, нягтлан бодогчид танхимаар болон цахимаар хамрагдаж Нийгмийн даатгалын багц хуулийн шинээр мөрдөгдөж буй зохицуулалт, шинээр батлагдсан дүрэм, журмын талаар холбогдох асуултад хариултад авлаа.
Эх сурвалж: ХНХЯ
| Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар танилцуулга мэдээлэл хийлээ | ||
| Үзсэн: 930 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.