Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж байгуулснаар Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох боломж бүрдсэн төдийгүй жилд 30 сая.тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох юм.
Мөн БНХАУ-ын "Тяньжин", "Дунзянь", "Хунхуа" зэрэг боомтуудаар дамжуулан олон улсын экспорт, импортын ачааг тээвэрлэх боломжтой юм.
Олон улс болон гуравдагч орны зах зээл рүү төмөр замаар тээвэрлэлт хийх, цаашлаад олон улсын импортын ачааг хүлээн авч, экспортын ачааг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төлөөлөл БНХАУ-ын "Хуанхуа" боомтын үйл ажиллагаатай танилцлаа.
"Хуанхуа" боомт нь Хуанхуа хотын эрэгт байрлах далайн боомт бөгөөд 3000 орчим үндсэн болон туслах ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Уг боомтоор хоногт 600.000 тн ачааг боловсруулдаг ба жилийн 53 тэрбум юанийн орлоготой ажилладаг, улсдаа тэргүүлэх боомт юм гэж "Тавантолгой төмөр зам" ХХК-иас мэдээллээ.


| Тээвэр логистикийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр БНХАУ-ын "Хуанхуа" боомтын үйл ажиллагаатай танилцлаа | ||
| Үзсэн: 544 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.