Шууд Chart

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг амжилттай төгсөгчдөд тэтгэлэг олгоно

2024-01-26 09:32:51

2023-2024 оны хичээлийн жилийн өвөл 51 политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийг 7230 суралцагч төгсөнө.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад амжилттай суралцан төгсөж буй төгсөгчдөд тэтгэлэг олгохтой холбоотой материалын иж бүрдлийг политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулиудаас хүлээн авч хянах, шалгах, нягтлах үйл ажиллагаа явагдаж байна.

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын шаардлага хангасан төгсөгчдийн тэтгэлэг олголтын гүйлгээ 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхэлнэ гэж БШУЯ-наас мэдээллээ. 


Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг амжилттай төгсөгчдөд тэтгэлэг олгоно  
Үзсэн: 755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй