
Ирэх зунаас эхэлж Японы Фүжи ууланд авирахаар ирсэн хүмүүс төлбөр төлдөг болно гэж эрх баригчдын зүгээс мэдээллээ. Фүжи ууланд хэт их хүн жуулчилж очдогоос хог хаягдал ихээр хуримтлагддаг байна. Тиймээс энэхүү байгалийн үзэсгэлэнт уул нурууг хамгаалахын тулд, мөн ууланд яваа аялагчдын аюулгүй байдлыг илүү сайн сахин хамгаалах тогтолцоо бий болгох үүднээс төлбөртэй болгох юм байна.
Тэр дундаа хамгийн их хүн зорчдог уулын гол замуудыг төлбөртэй болгож, орчныг байнга цэвэрлэж байх юм. Фүжи уулын Ёшида жим уулнаас Токио хот руу хамгийн дөт хүрдэг гэдэг утгаараа хамгийн их хүн цорчдог зам болдог. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй Фүжи уулын хамгаалалт, төлбөртэй хэсэгт энэ жим хамгийн түрүүнд тооцогдоно гэж мэдээлжээ. Мөн Ёшида жимээр өдөрт явах хүний тоог хязгаарлахаар төлөвлөж байгаа юм байна.
Япон улсын Фүжи ууланд авирахын тулд төлбөр төлдөг болно | ||
Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.