
АНУ-ын хамгийн том хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэг болох Лос Анжелес Таймс сэтгүүл нийт ажилчдынхаа 20 хувь буюу багадаа 115 ажилчнаа цомхотгоно гэдгээ мэдэгджээ. 142 жилийн түүхтэй энэ сэтгүүл түүхэндээ анх удаа ийм олон ажилчнаа алдахад хүрч байгаа юм байна.
Шалтгаан нь уг сэтгүүл сүүлийн жилүүдэд жилдээ 30-40 сая долларын алдагдалтай ажиллаж, санхүүгийн хямралтай байгаагаас ийм шийдвэрт хүрсэн гэж сэтгүүлийн захирал Патриз Сүн Шион мэдээлжээ. Уг шийдвэр нь сэтгүүлийн ирээдүйг тогтвортой хадгалахад чухал нөлөөтэй шийдвэр гэж тэрээр дурдсан байна.
“Лос Анжелес таймс” сэтгүүл түүхэндээ байгаагүй их хэмжээний цомхотгол хийнэ | ||
Үзсэн: 633 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.