
Шведийн Готенбургийн их сургуулийн эрдэмтдийн саяхны явуулсан судалгаагаар Альцгеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр тогтоох нь өөр бусад зовуурь ихтэй аргуудтай ижилхэн үр дүнтэй гэдгийг тогтоосон байна. Одоо үед Альцгеймерийн өвчнийг нуруу нугаснаас шингэн авах, тархины зураг авах зэрэг өвдөлт зовуурь ихтэй болон өндөр үнэтэй аргаар голчлон шинжилдэг. Тэгвэл Готенбургийн их сургуулийнхны хэлж байгаагаар Альцпат гэж нэрлэсэн энэ цусны шинжилгээ эрүүл мэндийн салбарт амжилттай туршигдаж эхэлсэн байна.
Судлаачид АНУ, Канад, Испани зэрэг улсуудаас нийт 800 орчим өвчтөнд Альцгеймерийн өвчнийг илрүүлэх цусны шинжилгээг амжилттай хийсэн байна. Ингэхдээ уг өвчнийг илрүүлэх уламжлалт аргууд болох нугасны шингэн авах аргыг мөн давхар хэрэглэжээ. Хоёр өөр төрлийн шинжилгээний дүнг харьцуулахад шинжилгээнд хамруулсан оролцогчдын 80 хувь нь дан ганц цусны шинжилгээ хийхэд л хангалттай байсан нь тогтоогджээ.
Альцгеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр үр дүнтэй тогтоож болно | ||
Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.