Шууд Chart

Дохионы хэлний анхан шатны чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгууллаа

2024-01-26 17:15:41

Сонсголын бэрхшээлтэй хүнд аливаа үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, шуурхай, саадгүй хүртээмжтэй үзүүлэх, нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхийг нь хангаж ажиллахын тулд төрийн зарим албан хаагчдад 2024 оны нэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд дохионы хэлний анхан шатны чадвар эзэмшүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын удирдагч багшаар дохионы хэлний хэлмэрч орчуулагч, багш докторант Б.Саранчимэг ажиллалаа. Сургалтад Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, харьяа хэлтэс, Онцгой байдлын ерөнхий газар, харьяа газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, харьяа хэлтэс, Монгол Улсын Их Сургууль, Мандах их сургууль, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, харьяа хэлтэс, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Гэмтэл, согог судлалын төв, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэнгүүд, нийгмийн ажилтан, эмч, албан хаагч зэрэг 70 хүн оролцлоо.

Дохионы хэлний сургалтын дадлага ажлаар сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөлтэй харилцаж сурсан зүйлсээ бататгалаа гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.  


Дохионы хэлний анхан шатны чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 9 цаг 44 минутын өмнө
surgalt bn baigaa bol xaan we

Бидэнтэй нэгдээрэй