Боловсролын ерөнхий газраас иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, мэдээлэл солилцох, түншлэлийг бэхжүүлэх зорилгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын төлөөлөлтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр олон нийтэд санхүү, эдийн засгийн боловсрол олгох бодлого, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, цаашид уялдаа холбоог сайжруулан, түншлэлийг бэхжүүлж, харилцан үр дүнтэй хамтран ажиллах талаар хэлэлцэв.
Уулзалтын үр дүнд оролцогч талууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, насан туршдаа суралцахуйг дэмжих чиглэлээр 2024 онд нэгдсэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх бөгөөд олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд нийт оролцогчид Монголбанкны “Мөнгөний музей, Эрдэнэсийн сан”-гаар зочиллоо гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.


| Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр төрийн байгууллагууд хамтран ажиллана | ||
| Үзсэн: 789 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.