Шууд Chart

Монголбанкны Ерөнхийлөгч “Азийн санхүүгийн чуулга уулзалт-2024”-т оролцов

2024-01-29 11:05:37

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хонконг хотноо нэгдүгээр сарын 24-25 ны өдрүүдэд болж буй арван долоо дахь удаагийн Азийн санхүүгийн чуулга уулзалтад оролцож байна. “Хамтын маргаашийн төлөөх олон талт түншлэл”  сэдэвт тус чуулганд 130 гаруй өндөр түвшний зочид, 3000 гаруй төлөөлөгчид чуулж, бүс нутгийн эдийн засгийн эмзэг байдлыг бууруулахын тулд олон талт хамтын ажиллагааны үр дүнгээр хэрхэн сорилтуудыг даван туулах тухай ярилцаж байна.  

Чуулга уулзалтын эхний өдөр болсон Олон улсын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны бодлогын яриа хэлэлцээ сэдэвт нэгдсэн салбар хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн олон улсын санхүүгийн байгууллага, бусад төв банкны төлөөлөгчидтэй хамт зочин илтгэгчээр оролцлоо. Тэрбээр санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, хууль эрх зүйн хүрээнд бий болгоод буй боломж нөхцөл, түүнчлэн Монгол дахь финтек, ногоон санхүүжилтийн хөгжлийн тухай яриандаа онцолсон юм.

Тэрбээр энэ өдрүүдэд Азийн санхүүгийн чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагч БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар болон Хонконгийн Санхүүгийн үйлчилгээ, төрийн сангийн хороо мөн  Хонконгийн төв банк /HKMA/-ны удирдлагууд, Mirae Asset санхүүгийн группийн төлөөллүүдтэй уулзлаа.

Эх сурвалж: Монголбанк


Монголбанкны Ерөнхийлөгч “Азийн санхүүгийн чуулга уулзалт-2024”-т оролцов  
Үзсэн: 626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй