Шууд Chart

Сургагч багш нарын сургалтыг зохион байгуулж байна

2024-01-30 11:56:44

Онцгой байдлын ерөнхий газраас Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа”-ны чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд сургагч багш нарын сургалтыг энэ сарын 22-31-ний өдрүүдэд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгуулж байна.

Сургалтыг Швейцарийн сургагч багш Даниел Штуки удирдан явуулж, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, 09 дүгээр анги болон нийслэлийн Аврах ангийн 13 сургагч багш хамрагдаж байгаа юм.

Давчуу орон зайнаас аврах, давхар барилга байгууламжид аврах ажиллагаа, багаж хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр дадлага сургалтыг зохион байгуулж, алба хаагчдыг мэргэшүүлж байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сургагч багш нарын сургалтыг зохион байгуулж байна  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй