Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ үзүүлэх, үзлэг оношилгоо хийх арга хэмжээ зохион байгуулж, эрүүл мэндийн сэргээн засах үзлэг оношилгоо хийх, эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүллээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний хоёр өдрийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн Өнөр, Төв, Толгойт, Баянхошуу бүсийн нийт 600 гаруй хүүхэд хамрагдаж үүнээс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв-н Сэтгэл зүйч-126, Хөдөлмөр засалч-39, Хөдөлгөөн засалч-40, Сэргээн засахын эмч-40, Хэл засалч-35, Үнэлгээний ажилтан-31, Дохионы хэлмэрч болон Амьдралын дадал хөтөлбөрийн багш нийт 352, Орлох болон туслах хэрэгслийн үйлдвэрийн мастер-56 удаагийн үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллалаа.
Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв
| Тусгай хэрэгцээт хүүхдийн эрүүл мэндийн үзлэгт хамтран ажиллалаа | ||
| Үзсэн: 901 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.