Шууд Chart

2023 онд хохирол нөхөн төлүүлэлт 28.8 хувиар өсжээ

2024-01-30 16:07:45

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн хохирол 2023 онд хоёр дахин өсөж, 14.8 их наяд төгрөгт хүрснээс 11.7 их наяд төгрөг буюу 79 хувь нь нөхөн төлөгдсөн байна.

Прокурор хохирлыг нөхөн төлүүлэх, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 306.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, 530.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэх зөвшөөрөл олгож, хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан бөгөөд хохирол нөхөн төлүүлэлт 2022 онтой харьцуулахад 28.8 хувиар өсжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар 


2023 онд хохирол нөхөн төлүүлэлт 28.8 хувиар өсжээ   
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй