Шууд Chart

Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол орон нутагт их гарчээ

2024-01-30 16:18:37

Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил 1156 гарчээ.

Үүнээс 675 иргэнд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна.

Тодруулбал, дээрх иргэдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 585 хүнийг 400.000 төгрөгөөр торгосон бол 193 хүнийг 7-30 хоногоор баривчилсан байна.

Харин өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу эрхээ хасуулсан байсан 167 иргэн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлыг эрүүгийн журмаар шалгуулахаар болжээ.

Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдлын 77.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар


Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол орон нутагт их гарчээ  
Үзсэн: 2426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-02 22:58
Дахин дахин согтуугаар жолоо барьж бга хүмүүсийг яаж ойлгох вэ өөрийгөө боддоггүй юмаа гэхэд бусдын амь насыг боддоггүй юмуу ийм хүмүүст хуулиа чангатга хорьж ял өг зүгээр л эрхийн хасна гэдэг толгойгийн илсэнээс ялгаагүй.
ЗочинДамдинсүмбэрэл [127.0.0.xxx] 2024-01-30 18:52
Энэ этгээдүүдийг баривчлан албадан хөдөлмөр хийлгэх хэрэгтэй наадуул чинь хүн алж ард олон нийтийн амгалан тайван байдалыг алдагдуулахыг санаархаж явсан байна шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй