Шууд Chart

"Бага Богд хайрхан" уулыг аймгийн тахилгат хайрхан болголоо

2024-01-30 16:40:56

Өвөрхангай аймгийн ИТХ-ын ээлжит XXIV хуралдаанаар Зүүн Богд буюу Бага Богд уулыг аймгийн тахилгат хайрхан болгох шийдвэр гаргалаа.
 
Бага Богд уул нь Өвөрхангай аймгийн төвөөс 230 км зайд Богд, Баруунбаян-Улаан сумын нутагт оршдог.
 
Энэхүү хайрхан нь Өвөрхангай аймгийн хамгийн өндөр цэг буюу далайн түвшнээс дээш 3590 метр өндөрт оршдог, байгалийн хосгүй үзэсгэлэнт говийн өвөрмөц тогтоцтой, говиос хангай руу нүүж байгаа цөлжилт, элсний нүүдлийг хаах, багасгах боломжтой уулсын үргэлжлэл гэж үздэг.
 
Тус хайрханыг 2024 оноос эхлүүлэн 4 жилд нэг удаа тахиж байхаар шийдвэрлэлээ.
 
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ

"Бага Богд хайрхан" уулыг аймгийн тахилгат хайрхан болголоо  
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй