Шууд Chart

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна

2024-01-31 10:48:53

Хөдөө аж ахуйн бирж ХХААХҮЯ-тай хамтран өвөлжилт хүндэрсэн аймагт малчдын малыг худалдаалах ажлыг зохион байгуулж байна.
 
2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн, Баруун-Урт сумын малчдын нийт 455 толгой хонийг "Баян тал" мах боловсруулах үйлдвэрт амжилттай нийлүүллээ.
 
Цаашид Улсын онцгой комиссын шуурхай штабтай хамтран мал худалдан авах аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэлд зам гаргах ажиллагааг зохион байгуулж, Сүхбаатар, Дорнод аймгийн сумдын малчдаас ирсэн захилгын дагуу амьд хонь худалдан авах ажлыг хоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал явуулна гэж Хөдөө Аж Ахуйн Бирж ТӨХХК-иас мэдээллээ.
 

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна  
Үзсэн: 987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй