Шууд Chart

Авто замд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж байна

2024-01-31 11:05:33

Нэгдүгээр сарын 30-нд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 25 байгууллагын 403 албан хаагч тусгай зориулалтын 81 машин техниктэйгээр авто замд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийллээ. 

Энэ хүрээнд авто замын цас, мөсийг хусаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 16.5 тонн бодис, 15 тонн давс цацаж, цэвэрлэгээнээс гарсан 507.9 тонн хар цасыг ачиж тээвэрлэв.

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 1800 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас, мөсийг цэвэрлэсэн байна. 


Авто замд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж байна   
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-01 23:31
Цагийн юмыг цагт нь хийдэг бол ингэж овоорохгүйшдээ. Одоо цас цэвэрлээд завгүй орон сууцны хогоо ачихгүй бас овоолчоод байж байна шүү. Энэ БЗД засаг худ попрохоос өөр ажлын чадваргүй.

Бидэнтэй нэгдээрэй