
"Канвон-2024" олимпын эмэгтэй гүйлтийн цанын 7.5 км-ийн уралдаан Alpensia Biathlon Centre-т боллоо. Сонгодог тэшилтийн төрлөөр болсон энэхүү гараанд 78 тамирчин хурд сориход Финландын Н.Карппелин 22:19.6 минутын амжилтаар түрүүлж, энэ олимпоос хоёр дахь медалиа зүүв.
Тэрбээр өмнө нь спринт уралдаанаас хүрэл медаль хүртсэн билээ. Энэ гараанд уралдсан манай тамирчин Н.Нандинцэцэг 26:43.4 минутаар 46-р байрт орсон бол манай нөгөө тамирчин Ж.Уянга 27:11.8 үзүүлэлтээр 49-д жагслаа.
Эх сурвалж: МҮОХ
Канвон-2024: Эмэгтэй цаначид 7.5 км-т хурд сорилоо | ||
Үзсэн: 6411 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.