Шууд Chart

“What3words” апплейкшн ашиглан хаяг байршлаа зөв тодорхойлж, дуудлага мэдээлэл өгөх боломжтой

2024-01-31 12:50:04

Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг ашиглан, байршлыг цаг алдалгүй тогтоох боломжийг бүрдүүлж, дуудлага, мэдээллийг хүлээн авч байна. 

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд суулгасан “what3words” апп-г ашиглан гурван үгт хаягаа ирүүлнэ.

Ингэснээр таны байршлыг зөв тогтоож, богино хугацаанд хариу арга хэмжээг зохион байгуулах ач холбогдолтой юм.  

Энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглана.

Эх сурвалж: ОБЕГ


“What3words” апплейкшн ашиглан хаяг байршлаа зөв тодорхойлж, дуудлага мэдээлэл өгөх боломжтой  
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй