Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд төрийн цахим үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор тухайн улсын Элчин Сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газруудад "ХУРДАН" цэгийг үе шаттай нээн ажиллаж байна.
Энэ удаа Монгол Улсаас Бүгд Найрамдах Казакстан Улсад суугаа Элчин Сайдын яам болон Алматы хот дахь консулын төлөөлөгчийн газарт “ХУРДАН” цэг албан ёсоор нээлтээ хийж хилийн чанадад байгуулагдсан 22 улсын 31, 32 дахь цэг боллоо.
Тус цэг байгуулагдсанаар Бүгд Найрамдах Казахстан Улс болон Узбекистан, Туркменистан, Тажикистан, Гүрж улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын 4000 гаруй иргэн төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээнээс 98 төрлийн лавлагаа, тодорхойлолт, 56 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, 313 төрлийн олон шатлалт үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.
Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам
| Алматы хот дахь консулын төлөөлөгчийн газарт “Хурдан” цэгийн үйл ажиллагааг эхлүүллээ | ||
| Үзсэн: 710 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.