Шууд Chart

ШӨХТГ: 33 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 8.785.000 төгрөгийн хохирол барагдууллаа

2024-02-01 14:10:00

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч нэгдүгээр сард 115 тусгай утас, чатбот, и-баримт аппликейшн, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөр дамжуулан нийт 459 иргэн хандсан байна.

Үүнээс 374 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 22 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 2 иргэний гомдлыг өргөдлөөр оруулан, 1 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 27 Иргэний гомдлыг хариуцах салбарт шилжүүлж, 33 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 8.785.000 төгрөгийн хохирол барагдууллаа. 

Ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх нь худалдаа үйлчилгээ, харилцаа холбоо болон СӨХ-тэй холбоотой асуудлаар иргэд, хэрэглэгчид хандсан байна.


ШӨХТГ: 33 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 8.785.000 төгрөгийн хохирол барагдууллаа  
Үзсэн: 661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй