Улсын бүртгэлийн үйлчилгээний төв, цэгүүдэд биечлэн очих боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай зорилтот бүлгийн иргэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан байршилд оршин суугч, цэргийн анги, эмнэлэг, хил хязгаарын шинэ суурьшлын бүсэд ажил мэргэжлийн онцлог байдлаас шалтгаалан төрийн үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор улсын бүртгэлийн "Хөдөлгөөнт үйлчилгээ"-г нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна.
Дээрх ажлын хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд болсон галд өртөж, бичиг баримтгүй болсон иргэдэд тус дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон хөдөлгөөнт үйлчилгээг үзүүлж, үнэ төлбөргүй бичиг баримтжууллаа.
Иргэдэд Цахим үнэмлэхийн лавлагаа, Хуулийн этгээдийн улсын бүртгэл лавлагаа, Эд хөрөнгийн эрхийн лавлагаа, Төрсний гэрчилгээ, Гэрлэлтийн гэрчилгээ, Тоон гарын үсэг олгосон байна.
Түүнчлэн Иргэний цахим үнэмлэх, Үндэсний энгийн цахим гадаад паспорт олгох зэрэг Улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг нийт 145 иргэнд үнэ төлбөргүй үзүүлж, бичиг баримтыг хүлээлгэн өглөө гэж УБЕГ-аас мэдээллээ.
| Осолд өртсөн иргэдийг бичиг баримтжууллаа | ||
| Үзсэн: 578 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.