Шууд Chart

Монгол оронд зонхилон тархсан 10 хэв шинжийн хөрсний монолитыг Байгалийн түүхийн музейд байршуулав

2024-02-02 09:33:45

Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын хөрс судлаач эрдэмтэд Байгалийн түүхийн музейн үзмэрт зориулан Монгол оронд зонхилон тархсан 10 хэв шинжийн хөрсний 1м х 0.3м хэмжээтэй монолитыг хийж, хөрсний тархалтын зураг болон тайлбарын хамт хүлээлгэн өглөө.

Музейн хамт олон уг бүтээлийг газарзүй-геологийн танхимдаа байршуулжээ.

Хөрсний монолит бол байгаль дээрх хөрсний зүсэлтийн бодит үзүүлэн бөгөөд байгалийн нөхцөл дэх хөрсний үе давхарга, морфологи шинж чанаруудыг бодитоор харуулдгаараа сургалтын болон танин мэдэхүйн ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн


Монгол оронд зонхилон тархсан 10 хэв шинжийн хөрсний монолитыг Байгалийн түүхийн музейд байршуулав  
Үзсэн: 1107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй