Шууд Chart

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчино уу

2024-02-02 10:44:37

Архангай аймгийн Цэцэрлэгээс Булган сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин хад руу тэгнэсэн байдалтай унаж болзошгүй байгаа дуудлага энэ сарын 2-ны өдрийн 03:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж “Toyota Prius” машинаас иргэдийг аюулгүй гарган авч, автомашиныг хад руу унахаас сэргийлжээ.

Иймд орон нутагт зорчихдоо баталгаат зам, гарцаар зорчиж, аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.


Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчино уу  
Үзсэн: 1183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй