УИХ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-ийн үйл ажиллагаатай танилцсан байна.
“Минж үржүүлэх, нутагшуулах төв” нь нэн ховор амьтны жагсаалтад багтсан минжийг өсгөн үржүүлж байгальд нутагшуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулдаг.
Сургалтаар Улаанбаатар хот орчмын биологийн төрөл зүйл, тэр дундаа минжтэй "танилцах" боломжийг олгодгоороо онцлогтой.
Тус төвтэй танилцахыг сонирхсон иргэн бүрт минжний ороо хөөцөлдөөн орсон болон төллөх үеэс бусад хугацаанд нээлттэй гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
.jpeg)
.jpeg)
| "Өсвөрийн парламент" хөтөлбөрийн оролцогчид "Минж үржүүлэх, нутагшуулах төв"-тэй танилцлаа | ||
| Үзсэн: 588 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.