Шууд Chart

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн, худалдааны нээлт боллоо

2024-02-02 18:25:47

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг угтан “Сайхан шинэлээрэй” үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааны нээлт боллоо.

Нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэв.

“Сайхан шинэлээрэй” сар шинийн үзэсгэлэн худалдаанд Зээлийн батлан даалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнүүд хэрэглэгч, худалдан авагчдын гарт хүрэхэд бэлэн болжээ.

Хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, чанар, стандартыг сайжруулах, борлуулалтыг дэмжих зорилгоор зохион байгуулж буй тус үзэсгэлэн Хан-Уул дүүргийн Юник төвд энэ сарын 8-ны өдрийг дуустал зохион байгуулагдана гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.  

 

 


“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн, худалдааны нээлт боллоо  
Үзсэн: 1227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй