Шууд Chart

"Хүчит шонхор" захын замыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа

2024-02-03 09:03:10

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл “Цагдаагийн байгууллагын эрх үүрэг” 8.2.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах” эрхтэй гэж заасан байдаг.

Энэ дагуу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Дэнжийн мянга "Хүчит шонхор" худалдааны төвийн зүүн тал болон урд талын замыг 2024 оны хоёрдугаар сарын 3, 4-ний амралтын өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулаад байна.  

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба 


"Хүчит шонхор" захын замыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа   
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй