Шууд Chart

Өнгөрсөн долоо хоногт 61 хүний амь аварчээ

2024-02-05 16:29:12

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан зохион байгуулав. Шуурхай зөвлөгөөний үеэр аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням:

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд объектын гал түймрийн 41, ууланд төөрсөн, өндрөөс аврах ажиллагааны 8, нийт 49 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Нийт 61 хүний амь аварсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн 281, аврах ажиллагааны 31, нийт 311 удаагийн дуудлагатай байгаа нь 13.1 хувиар өссөн үзүүлэлт. Цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор гал түймрийн эрсдэл бий болдог тул нийслэл, дүүргээс холбогдох албан тушаалтнуудыг томилгоожуулах шаардлагатай. Мөн шар усны үер болох эрсдэл үүссэн тул суваг, шуудууг нээх, гүүрэн байгууламжийг доор сувагчлал гаргах хэрэгтэй байна. Цагаан сарын үеэр онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн шилжиж ажиллана гэлээ.


Өнгөрсөн долоо хоногт 61 хүний амь аварчээ  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй