Сүүлийн өдрүүдэд гэр хорооллын айл өрхүүд пийшин зуух, яндангийн аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангах дараах зөвлөмжийг хүргэж байна.
-Угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж байх
-Яндангийн цонолт, халалтаас хамгаалах
-Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийх
-Яндангийн ил гарсан хэсгийн урт нь гэр, байшингийн дээврээс 60-80см-ээс дээш байгаа эсэхийг шалгах
-Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
-Цогтой үнс нурмаа тагтай саванд хийж хэвших
-Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх
-Ил задгай түлсэн гал, татсан тамхиа бүрэн унтраах
-Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
-Гэр, сууцаа хараа хяналтгүй галлаж үлдээхгүй байх
-Цахилгаан халаагуур /тень/-ны аюулгүй байдлыг хангах
-Хөгжлийн ялгаатай иргэд, бага насны хүүхэд, өндөр настныг асран хамгаалах хүнтэй үлдээгээрэй.
Эх сурвалж: НОБГ
| Гал түймэр, угаарын хийн хордлогоос сэрэмжлүүлж байна | ||
| Үзсэн: 636 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.