Шууд Chart

Хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангахыг зөвлөж байна

2024-02-07 11:24:49

Цагаан сар бол эцэг эх, хамаатан саднаараа цуглаж, ураг төрлүүдийг нэгтгэдэг баяр. Түүнчлэн мөнх хөх тэнгэртээ хүндэтгэл үзүүлдэг эртний уламжлал одоо ч хэвээрээ.

Уламжлал, ёс заншлаа хүндэтгэн дагах нь эрхэм хэдий ч энэ үеэр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахаа мартаж болохгүй.

Тиймээс хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, баталгаатай зам, гарцаар явах зэргээр төөрч цасанд суух, мөс цөмрөх аюулаас сэрэмжлээрэй. 

Одоогийн байдлаар 14 аймгийн 47 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 136 суманд цагаан зудын, 17 аймгийн 68 сум, нийслэлийн 2 дүүрэгт цагаанаар зудархуу буюу нийт 21 аймгийн 250 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдээд байгаа юм. 

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар


Хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангахыг зөвлөж байна   
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй