ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас гамшгаас хамгаалах бодлого, үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гамшиг судлалын салбарт шинэ санаа, инновац нэвтрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцан ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны гуравдугаар сарын 1-нд зохион байгуулах гэж байна.
Эрдэм шинжилгээний хуралд улс, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд оролцогч төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд, эрдэмтэн судлаачид оролцоно.
Оролцогчдын өгүүллийг 2024 оны хоёрдугаар 20-ны өдрийг хүртэл хүлээн авна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцан ажиллагаа” эрдэм шинжилгээний хурал болно | ||
| Үзсэн: 919 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.