Шууд Chart

ОБЕГ: Нийт 392 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1095 хүний амь насыг авран хамгааллаа

2024-02-08 09:01:38

Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 392 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1095 хүний амь нас, 14.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Харин 22 хүн нас барж, 26 хүн бэртэж, гэмтэж, 83 гэр, орон сууц, барилга эвдэрч, 62 гэр, орон сууц, барилга сүйдэж, нийт 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын  67 хувийг /262/  ахуйн гал түймэр, 27 хувийг /104/ хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна.

Эх сурвалж: ОБЕГ


ОБЕГ: Нийт 392 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1095 хүний амь насыг авран хамгааллаа  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй