Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар:
-Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам
-Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам
-Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай
-Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай
-Амьтны хүрээлэн ажиллуулах журам
-Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг тогтоож, журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэнэ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг Хангарди ордны 14 давхарт хуралдаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
| Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан болно | ||
| Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.