Шууд Chart

Цасны нурангид дарагдаж, гэмтсэн иргэнийг аварчээ

2024-02-14 12:24:30

Сүүлийн хоногт Онцгой байдлын алба хаагчид цасанд суусан 41 зорчигчийг эсэн мэнд, авран хамгаалж ажилласан байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн Дархан сумын нутагт 9 зорчигчтой 2 суудлын автомашин, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт 32 зорчигчтой 9 автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргажээ.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт малаа хариулж явсан 26 настай эрэгтэй малчин А уулын цасны нурангид дарагдсан дуудлагыг хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж цасны нурангид дарагдаж гэмтсэн байсныг иргэнийг эсэн мэнд олж, Дэлүүн сумын нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын малчин Б малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, осгосон байсныг нь олж, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байна.

Мөн байшин, гэр шатсан гурван дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Цасны нурангид дарагдаж, гэмтсэн иргэнийг аварчээ   
Үзсэн: 1500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй