Шууд Chart

Нэгдүгээр сард 317 мянган амьд цэцэг импортолжээ

2024-02-15 10:46:59

Манай улс энэ оны эхний 1 сарын байдлаар  175.0 мян.ам.долларын 317,270 ширхэг амьд цэцэг импортолсон байна.

Үүнээс  69.9 мян.ам.долларын 127,205 ширхэг сарнай цэцэг импортолсныг гарал үүслийн улсаар задалж үзвэл,  

- БНХАУ-аас 64.7 мян.ам.долларын 124,054 ширхэг;  
-  Эквадор улсаас 2.7 мян.ам.долларын 1,850 ширхэг;
- Нидерланд улсаас 2.4 мян.ам.долларын 1,280 ширхэг;
- БНСУ-аас  0.08 мян.ам.долларын 21 ширхэг сарнай цэцэг тус тус импортолсон байна.

Харин өнгөрсөн оны мөн үед нийт 165.0 мян.ам.долларын 251,576 ширхэг амьд цэцэг импортолсноос 71.7 мян ам.долларын 114,583 ширхэг сарнай импортолжээ гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.


Нэгдүгээр сард 317 мянган амьд цэцэг импортолжээ  
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй