Шууд Chart

МҮХАҮТ Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

2024-02-15 15:38:19

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Ханнес А.Такачтай уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааг тэлэх, идэвхжүүлэх, тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх тал дээр санал солилцсон байна. 

Тус уулзалтад ЕСБХБ-ны Тэргүүлэх банкир С.Баасансүрэн, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, ГХХАГ-ын дарга Ч.Ариун нар оролцлоо гэж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас мэдээллээ. 


МҮХАҮТ Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй