Шууд Chart

Бага улаан давааны замыг хаажээ

2024-02-16 11:00:26

2024 оны хоёрдугаар сарын 16-ны 06:00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй шуургатай байна.

Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд цас орж, хүчтэй шуурсны улмаас зам хаагдаад байна.

Иймд Ховд аймгийн ОБГ, Цагдаагийн газарт мэдэгдэж зам нээгдтэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч ажиллаж байна.

Иргэд, тээвэрчид, жолооч та бүхэнд тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна гэж “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээллээ. 


Бага улаан давааны замыг хаажээ   
Үзсэн: 1751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй