Шууд Chart

Мандалговь-Даланзадгад чиглэлд зам тээврийн ноцтой осол гарчээ

2024-02-16 13:45:33

Өнгөрсөн шөнө Мандалговь-Даланзадгад чиглэлд зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүний амь нас хохирсон тохиолдол дахин гарлаа.

Замын нөхцөл байдал хүнд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр цас, мөс хунгарлаж халтиргаа гулгаа нэмэгдэн зорчих хэсэг улам аюултай нөхцөл байдалд ороод байна.

Техник хэрэгсэл хүн хүч гарч байгаа хэдий ч замын зорчих хэсгийн нөхцөл байдал хэвийн болох хүртэл цаг хугацаа орж байна.

Аймгийн Онцгой комисс, Цогт-Овоо сумын Онцгой комисс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. 

Аймгийн Цагдаагийн газар, Захирагчийн ажлын алба хамтран,машин механизмаас гадна гар аргаар мөс зайлуулах ажлыг санаачлан зохион байгууллаа.

Шөнөдөө мөстөж, нэмж цасаар шууран, өдөртөө + градуст хайлж байгаа нь замын зорчих хэсгийг улам хүндрүүлж байна.

Зам тээврийн ноцтой осол аваар гарч, хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох байдал давтагдаж байна.

Иймд жолооч нар аль болох шөнө оройн цагаар зорчихгүй байх, халтиргаатай замд хурдаа тохируулах, өөрийгөө болон зорчигчоо хамгаалах үүднээс анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулж байна. 

Тус замд Цагдаагийн нэмэлт пост гаргаж хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж эхэллээ.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ


Мандалговь-Даланзадгад чиглэлд зам тээврийн ноцтой осол гарчээ   
Үзсэн: 30273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Энхболд.х [127.0.0.xxx] 2024-02-17 05:55
Энэ чиглэлд нэг бульдозер ажиллуул болдоггүй юмуу,байнгын 1 -2 бульдозер хэрэгтэй байна ш дээ. Замын урсгалыг 2 болговол бас зүгээр юм.тийм боломж байна уу? ҮРГЭЛЖ ӨӨД ӨӨДӨӨСӨӨ ЯВДАГ ИЙМ ЗАМ МАНАЙХААС ӨӨР УЛС ГҮРЭНД БАЙХГҮЙ.
Зочин [127.0.0.xxx] 2024-02-17 00:42
Zasag tor ni iim zuil bolhoos omno idej uulgui tehnik tonog tohooromjoo beldsen bol ene humuus altan amiaraa hohirch ed horongooroo hohirohgui l baisan baih. Hudlaa poporch jujig tawij idej uuj narigij tsengej baihad tend humuus ed horong ami nasaaraa hohirch baina hen hariutslaga huleeh we enend. baigaliin dawagdashgui huchin zuil baij bolno tegsen ch gsn belteltei baisan bol iim zuil baga l boloh baisan baihdaa
Зочин [127.0.0.xxx] 2024-02-16 22:39
Хурд хэтрүүлсэнээс ийм болж байгаа нь хурдаа тохируул
Зочин [127.0.0.xxx] 2024-02-16 20:54
Хүн тээврийн жолооч нар Нь арай л дэндүү хурд хэтрүүлдийн байна лээ
Baagii [127.0.0.xxx] 2024-02-16 20:29
Manai aimag bol mash bayn buur aimaar bayn aimag baihgui yu gehdee gishuud darga nar ni l tasarhai bayn dan hulgai hulhi huurmag reket avilgaar bayjsiin tedniigee tolgoi ni olgoi bolson 70000 irgen ni arhi tamhi nii 5-10 tsaad huuhdiin tulburiin gants neg say tugrug erliiz hurliiz unagaj daagnaas l songood songood garaad urdiin ted chini tsag zugiin uyd ajillah avto mashin tonog tuhuutujiin munguur ni mori mal negendee belegleed ofon temdeg buunduud huuhen avaad gulgaand shaagaad duusdiimdaa
зочин [127.0.0.xxx] 2024-02-16 19:51
Одоо үед цаг агаарын ойрын нөхцөл байдал хүн бүрийн гар утсан дээр шууд ордог болсон.Хүмүүс аливаад бага боловч тэвчээртэй баймаар юм.Энэ хүндрэл ихдээ 10 хоног үргэлжлэнэ.Энэ хэд хоногт тэвшиж гэртээ өнгөрөө тэгээд боллоо.Аргагүй үхэл хагацал тохиолдвол маш болгоомжтой яв.
Зочин [127.0.0.xxx] 2024-02-16 19:28
Bring anhaaruulaad baihàd iim osol garaģchee uhaan uhamsar dutaj baigaa sh
Зочинм [127.0.0.xxx] 2024-02-16 19:01
Энэ хэцүү үед маш аяархан болгоомжтой явах хэрэгтэй шүү дээ
Laa [127.0.0.xxx] 2024-02-16 18:52
Iishee zygleh yum bish arai l yamaa
Арай л [127.0.0.xxx] 2024-02-16 17:59
Арайл хэнэггүй юмаа яаах гэж байгалын хүнд нөхцөлд тэнээд явдын хайран амь үлдэж бгаа даа ч хэцүү арай л тэнэг бх юмөө монголчуудд
Зочин [127.0.0.xxx] 2024-02-16 23:10
Зайлуул цагаан хадруу ажилдаа явж байсан юм шиг байна лээ шүү.
Зочин [127.0.0.xxx] 2024-02-16 17:50
хурдан яв гэсэн биш одоо яая гэхэв дээ
Зочин [127.0.0.xxx] 2024-02-16 16:41
Замын нөхцөл байдалд автомашины хурдыг тохируулж явах дүрэмтэй гэтэл сүүлийн үед байнга бусдаас буруу хайж янз бүрийн шаардлага тавьж бэлэнчилдэг болжээ бид нар хөдөө замд давс бодис цацах ямар өндөр зардал гарах болоо
Зочин [127.0.0.xxx] 2024-02-16 15:56
21 аймагаа хэзээ 4 урсгалтай замаар холбох бол
Зочин [127.0.0.xxx] 2024-02-16 14:52
Орон нутгийн замд ер нь давс цацадгүй бхаа
Зочин [127.0.0.xxx] 2024-02-16 14:52
Ороод эхлэнгүүт л бараг давсаа цацчихвал бас харьцангуй дулаан үед хайлмагтана даа Хаа хаанаа хариуцлагө алгаа
Иргэн [127.0.0.xxx] 2024-02-16 14:43
Энэ 5метр газрыг хүрзээр нүдээд хаа хүрэх гэж байгаа УЛС вээ? Өрөвдөлтэй юм аа. Хайлаад зайрмагтаж байхад нь хусаад явчиж болдоггүй ядуу аймаг уу!
Зочин [127.0.0.xxx] 2024-02-16 14:00
Хэлж сануулсаар байтал хэнэггүйтдэг болохоор яая гэхэв

Бидэнтэй нэгдээрэй