Шууд Chart

Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд ажиллалаа

2024-02-16 16:13:27

ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд ажиллаж, тус байгууллагын ажилтан, албан хаагчдад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар танилцуулж, анхаарах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.

Төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд аль болох амьдралынх нь эрт үед хөгжлийн дэмжлэг үзүүлэх, хувь хүний онцлог, амьдралын хэв маягт тохирсон туслах бүтээгдэхүүнээр хангах, бие даан амьдрах чадварт сургаж, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн сэргээн засахын тусламж үйлчилгээгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгэмд бусдын адил идэвхтэй оролцох, хөдөлмөр эрхлэн ажил орлоготой амьдрахад нь дэмжлэг үзүүлэхэд салбар дундын уялдаа холбоог ханган ажиллах юм.

Тус төв нь 2023 оны 9 дүгээр сард үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 1300 орчим насанд хүрэгч, хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн байна гэж ХНХЯ-наас мэдээллээ. 


Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд ажиллалаа  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй