Шууд Chart

“Уанскай” (One sky) Олон Улсын Байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

2024-02-17 09:04:35

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, мэргэжилтнүүд “Уанскай” олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, БНХАУ дахь “Уанскай”  байгууллагын захирал Син Рун, Бага насны хүүхдийн боловсролын зөвлөх Доктор Вэн Жао, Ахлах сургагч багш Ван Линн, Пэй Бэй, “Уанскай”  байгууллагын Монгол дахь захирал Т.Мөнхтуул, Хөтөлбөр хариуцсан захирал Ц.Гэрэлтуяа, Харилцаа, хамтын ажиллагааны менежер Б.Мөнгөнзаяа нарыг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтаар БНХАУ-ын Асралт гэр бүлийн үйлчилгээний сайн загвар, туршлагыг судалж, турших, нэвтрүүлэх болон Өнөр бүл хүүхдийн асрамж, халамжийн төвд туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: ХНХЯ


“Уанскай” (One sky) Олон Улсын Байгууллагын төлөөлөлтэй уулзлаа   
Үзсэн: 778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй