Шууд Chart

Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа

2024-02-17 11:48:58

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт буюу 2 сарын 16-нд  Ховд аймгийн Мөст, Булган Үенч,  Алтай, Завхан аймгийн Яруу суманд нийт 9 удаагийн төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 14 иргэнийг мэнд олж, Ховд аймгийн Алтай суманд нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн  нийслэл, Говь-Алтай аймгийн Цогт, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Сүхбаатар аймгийн Асгат, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Өмнөговь аймгийн Ханхонгор,  Увс аймгийн Тариалан, Дундговь аймгийн Хулд, Өвөрхангай аймгийн Хужирт, Ховд аймгийн Алтай, Булган, Завхан аймгийн Отгон, Яруу, Архангай аймгийн Ихтамир суманд нийт 15 удаагийн цасанд суусан дуудлагаар Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчид ажиллаж, 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, 47 автомашиныг татан гаргалаа.

Эх сурвалж: ОБЕГ


Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа   
Үзсэн: 1049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй